Bold11Baaska

Дайснаа ч ээж шигээ хайрла

17:52 , 2016-05-19 .. Холбоос
 Та бүхэнд буддын шашны үндсэн ойлголтуудын талаар Гунгаачойжин дацангын багш Ц.Пүрэвжавтай ярилцсанаа хүргэж байна.

Буддын шашны гол үзэл баримтлал юу вэ?

Гол үзэл баримтлал бол сэтгэлийг засах юм. Бусад шашинаас ялгарах зүйл нь Дэвчинсэмжид буюу бодь сэтгэл дайснаа хүртэл ээж шигээ хайрладаг байх хэрэгтэй. Донид буюу хоосон чанар орчлонгын юм бүхэн хоосон мөн чанартай. Яагаад гэвэл өөрөө өөрөөсөө бүтсэн юм гэж байхгүй ямарваа нэг юмнаас харгалзаж бүтсэн байх ёстой.

Бурхны шашин олон нийтийн үзэл санаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

Бурхан шашин хэр хөгжиж байгаагаас шалтгаалж нийгэмтэй холб...



Цагаахан цаасан дээр ертөнцийн хамгийн сайхан зургийг зурахуй

17:48 , 2016-05-19 .. Холбоос
 

Овог нэр: М.Бүмнсай

Байгууллага: Налайх дүүрэг 23-р цэцэрлэг

Албан тушаал: Ахлах бүлгийн багш

Ажлын туршлага: 3 жил

-Цэцэрлэгийн багш мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

-Багаасаа дуулж бүжиглэх сонирхолтой байсан. Сонирхлынхоо дагуу л мэргэжлээ сонгосон.

-Мэргэжлээ бусдынхаас ямар үзүүлэлт хэмжүүрээр давуу талтай хэмээн сонгож авсан бэ? Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн багш хүний  мэргэжлийн бахархал?

-Хүүхдүүдтэй ажиллах маш сайхан энергитэй байдаг. Хүүхдүүд бол ямар ч хар муу санаагүй цагаан цайлган хүмүүс шүү дээ.

-Мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлаж чадсан эсэх? Ингэж дурлах шалтгаан юу ...



Мэргэжлээ хобби болгон амьдралаа бүтээсэн нь

17:43 , 2016-05-19 .. Холбоос

Энэ хүнээс ярилцлага авна гэдэг миний хувьд хүнд даваа байлаа. Ярилцлага өгөхгүй байх вий гэсэн бодол намайг зорилгоосоо няцах сэтгэлийг өгч байсан учраас шуудхан л ярилцлага авах болно энэ л хүнээс ярилцлага авбал түүний чин сэтгэлийн яриа, зөвлөгөөг мэргэжлээ сонгох гээд эргэлзэж байгаа хүүхдүүдэд зөв шийдлийг өгч чадна гэж өөрийгөө зоригжуулан түүний амьдралын 30 жилийг өөртөө уусгаж тэр хүнээр чимж чадсан Налайх дахь МСҮТ-ийн хаалгаар орлоо. Геологийн инженер Дэлгэр багш байгаа эсэхийг асуухад хуралтай байгааг сонсоод хурлын танхимын гадаа хоёр цаг гаран хүлээсний эцэст миний уулзахыг зорь...



Зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж чадвал

17:25 , 2016-05-19 .. Холбоос
                                             

Овог нэр: Мушелбай Аскирбек

Байгууллага: Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, хүүхдийн тасаг

Албан тушаал: Сувилагч /Энэрэл АУДС-ыг 2003-2007 төгссөн/

Ажилласан туршлага: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 4 жил ажмлласан. Одоо Налайх дүүргийн ЭМН хүүхдийн тасагт 4 дэх жилдээ ажиллаж байгаа.

-Сувилагч мэргэжлийг сонгох болсон шалтгаан? Яагаад?

-Миний хувьд эцэг эх, гэр бүлийхнийхээ зөвлөсний дагуу сувилагч мэргэжлийг сонгосон. Сургуулиа төгссөн байхад ажилгүй байна гэж байхгүй, мөн “айл гэрт нэг эмч байх ёстой” гэсэн зарчмаар мэргэжлээ сонг...



Хайрын өлсгөлөн

17:18 , 2016-05-19 .. Холбоос
      Хүн болж төрөөд өлсөж үзээгүй хүн ховор биз ээ. Эдийн засаг, эд материал, мэдлэг боловсрол гээд олон төрлийн өлсгөлөнг бид нэрлэж болно. Энэ нь бидний нүдэнд харагдах учир нөхөж болох дутуу зүйлс. Бурхан багшийн сургаальд хүмүүн гадаад байдлаасаа аз жаргалыг олохоосоо илүүтэй дотоод мөн чанартаа амар амгаланг олвол чухам аз жаргалд хүрнэ хэмээн айлддаг. Одоогийн бидний амьдарч байгаа нийгэм материаллаг зүйлсийг илүүд үзэж хайр энэрэл, хүн байхыг орхигдуулжээ. Хүн болох багаасаа гэдэг ардын үг бий. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхдөө ангийнхантайгаа эвсэг байж, бусдыг хүндэтгэ...


Хорвоо хэнийг шагнахаа аргагүй л мэддэг нүдтэй гэмээр амьд оршихуй юм

21:06 , 2016-04-24 .. Холбоос
     Хүний амьдралд өдөр бүр боломж гарч ирдэг. Түүнийг бид ашиглаж эсвэл алдаж байдгаа өөрсдөө ч анзаардаггүй мэт. Ганц л ирэх боломжийг бид өөр чухал биш ажлаар орлуулаад амьдарлаа өөрчлөх тэр сонголтыг олж харахгүй цаг хугацааг өнгөрөөж байх вий дээ. Энэ талаар уншигч эрхэм та  нэг бодоод үзээрэй.  Харин миний ярилцсан энэ эмэгтэй  тэр боломжийг олж харсан, мэдлэгийг мэргэшүүлж өөрийн амьдралаа өөрөө бүтээж чадсан хүчирхэг  эмэгтэй . Тэрээр  хэзээ ч дарга болох юмсан, дээд албан тушаалд хүрье гэж тэмүүлээгүй ээ. Харин тэр оногдсон  ажил бүрээ чин сэтгэлээсээ хийж үр дүнг нь биш үйл явцыг чу...


Чимээгүй сүндэрлэсээр

19:01 , 2016-04-24 .. Холбоос
     Үндэс угсаа,хэл соёлоосоо үл хамааран хүмүүн бид аз жаргалтай амьдрахыг эрмэлздэг. Тэрхүү аз жаргалтай амьдрахын үндэс нь мэдлэг боловсрол,хань ижил,эд хөрөнгө гээд хүн бүхэн өөр өөрийхөөрөө тодорхойлтыг хэлэх байх. Энэ бүхнийг хүч хөдөлмөр,эзэмшсэн боловсролоороо олж авахыг хичээгч нэгэн байхад бурханд сүсэглэн залбирч, илбийн мэт гайхамшиг гарч ирнэ гэж итгэх нэгэн ч бас байна. Манайд гандан хийдэд залбирал,мөргөл үйлдэж үзээгүй хүн бараг байхгүй гээд хэлчихэд хилсдэхгүй.

Тэгвэл бурхан гэж байдаг юм болов уу? Өнөөдрийг хүртэл бурхан байдгыг хэн ч нотлоогүй. Тэгэхээр энэхүү асуултын хар...



Жирийн малчны хотноос малчныг хайрлах сэтгэлтэй болсон

20:49 , 2016-04-21 .. Холбоос
  Та бүхэндээ  ХААИС-ын амьтан судлалын багш магистр Б.Ууганбаяртай хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Та яагаад амьтан судлаач мэргэжлийг сонгох болсон юм бэ?

МУИС-ыг биологич мэргэжлээр төгссөн.Биднийг сурч байхад ахлах күрсдээ мэргэжлийн чиглэлээ сонгодог байсан юм.Экологи,ургамал судлаач,амьтан судлаач гэсэн 3 чиглэлээс сонгодог байлаа.Би биологич амьтан судлаач мэргэжлийн чиглэлийг сонгосон.Яагаад ургамал судлаач биш амьтан судлаач болсон гэхээр ургамал судлал бол суурин судалгааны ажил л даа.Миний хувьд нэг газраа удаан суух дуртай хүн биш.Амьтан судлана гэдэг ялангуяа т...



Оройгүй сүм номын тухай

20:44 , 2016-04-21 .. Холбоос
         Л.Түдэв                             

Номын товч агуулга: Нэгэн сохор эр говьд ганцаар амьдрах бөгөөд таягаа үүлэн хөх морь хэмээн нэрлэнэ. Элсэн дээр хатсан ингэний сүү ээзгий мэт болж хувирсанаар хооллон өдөр хоногыг өнгөрөөнө. Угна тэр сагарадам буюу үнэнч шудрагын мөр хөөнө хэмээн сэтгэл шулуудаж явсан цаг саяхан.Гэвч хүний хувь тавилан гэдэг таамаглашгүй юм. Цагаан жимээр явж байна гэж бодож байсан ч сааралтсаар замын төгсгөлд харлана гэж хэн санах билээ.

Зохиолын гол дүр Санж хүүг 7 настай байхад нь түүний эцэг Сайнцогт,Чоймчиг гэлэнд шавь оруулан банди болгосон юм. Эцэг Сайнцо...



Үсээ задлавал нөхөр уурлана

20:39 , 2016-04-21 .. Холбоос
                                              

          Сайн эрийг олж бүсгүй хүн зүсийг олдог

Хардалтын гурван төрөл байдаг бөгөөд хэвийн, зан аашийн онцлог, өвчин гэж ангилагддаг байна. Өвчин болсон үед нөхөрэхнэрийнхээ гадаад төрхөнд ач холбогдол өгч биеийн хэлэмжээрээ эсрэг хүйстний хүнтэйгээ дохио зангаагаар харилцлаа гэж маргаан үүсгэдэг гэнэ. Энэ нь гэмт хэрэг болох магадлал өндөртэй байдаг байна. (www.103.mn ›Зөвлөгөө › Сэтгэл судлал) Хардалтаас болж эхнэрээ хөнөөж шуудайнд хийж орхисон хэрэг, 21 настай найз охиноо 48 цагийн турш зодож амь насанд нь хүрсэн, эхнэрээ хороож машиныхаа...



Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Дайснаа ч ээж шигээ хайрла
Цагаахан цаасан дээр ертөнцийн хамгийн сайхан зургийг зурахуй
Мэргэжлээ хобби болгон амьдралаа бүтээсэн нь
Зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж чадвал
Хайрын өлсгөлөн
Хорвоо хэнийг шагнахаа аргагүй л мэддэг нүдтэй гэмээр амьд оршихуй юм
Чимээгүй сүндэрлэсээр
Жирийн малчны хотноос малчныг хайрлах сэтгэлтэй болсон
Оройгүй сүм номын тухай
Үсээ задлавал нөхөр уурлана

Найзууд