Bold11Baaska

Үсээ задлавал нөхөр уурлана

                                              

          Сайн эрийг олж бүсгүй хүн зүсийг олдог

Хардалтын гурван төрөл байдаг бөгөөд хэвийн, зан аашийн онцлог, өвчин гэж ангилагддаг байна. Өвчин болсон үед нөхөрэхнэрийнхээ гадаад төрхөнд ач холбогдол өгч биеийн хэлэмжээрээ эсрэг хүйстний хүнтэйгээ дохио зангаагаар харилцлаа гэж маргаан үүсгэдэг гэнэ. Энэ нь гэмт хэрэг болох магадлал өндөртэй байдаг байна. (www.103.mn ›Зөвлөгөө › Сэтгэл судлал) Хардалтаас болж эхнэрээ хөнөөж шуудайнд хийж орхисон хэрэг, 21 настай найз охиноо 48 цагийн турш зодож амь насанд нь хүрсэн, эхнэрээ хороож машиныхаа тээшинд хийж яваад баримчлагдсан гэх сэтгэл сэртхийлгэм мэдээллүүд  хардалтаас үүдэлтэй. Ингэхээр хардалт нь зүгээр нэг хайртайдаа харамладаг гэсэн өмөөрөнгүй үгнээс дэндүү хэтэрчихэж. Ар гэрийн ажил ,үр хүүхдээ асрана. Дээрээс нь нөхөрийн хийсвэр сэтгэлгээний өвчинд бие сэтгэлээрээ шанална гэдэг нь эмэгтэй хүнд ахадсан зовлон.

Эгч ажлаа тараад орж ирлээ. Царайнд нь инээмсэглэл тодрон багийн найзтайгаа  санаандгүй тааралдлаа бид хоёр чинь 8-р анги хүртлээ найзалсан юм. Нөхөрт гараад холбоо тасарсан гэсээр нүүрэндээ элдэв энгэсэг түрхээгүй, энгийн нэгэн нүдэнд дулаахан, даруухан эмэгтэйтэйн хамт орж ирлээ. Уулзаагүй удсан найзуудад сурагч насны дурсамжаас эхлээд өнөөдрийн босгосон амьдралаа ярилцах олон сэдэв байгаа нь илт. Биднийг жаахан байхад аав ээж том хүний яриа сонсдоггүй юм гэдэгсэн. Тэр үеийн хүмүүжил нөлөөлсөндөө ч юм уу тэдний яриаг сонсож олдсон алтан цагаас нь хумслахыг хүссэнгүй. Гэвч  өглөө хичээлтэй болохоор эртхэн унтахыг бодон тэдний өрөөнд ороход: Эгчийн инээмсэглэл санаа алдалт болж, зочин эмэгтэйн нүдэнд гуниг хурж, нүүрнээс нь баяр баясал харагдахгүй болсон байв. Эгч уур амьсгалыг өөрчлөхийг оролдон найзаасаа үсээ яааж хурдан ургуулах вэ? гэж асуув. Арван жилд байхын л урт үстэй байсан одоо хэвээрээ юу гэхэд шууж ороосон үсээ задаллаа. Гурваар дарсан гэзэг гэдэг л энэ байх гэж эрхгүй бодогдмоор бүсэлхий давсан үстэй байлаа. Яагаад ийм сайхан үсээ задгай тавьдаггүй юм бэ? Хүмүүс үсээ ургуулах гэж зөвлөгөө авч,элдэв гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байна. Зарим нь хиймэл үс ч зүүж байна гэж эгчийг хэлэхэд: ялимгүй ичингүйрч сандраад үсээ задгай тавихаар нөхөр хэндээ харгадах гээд байгаа юм гэж хардаж уурладаг гэв. Нэг удаа нүүрээ будаж үсээ ороож үзсэн хардаад бөөн юм болсон гэлээ. Хайран эмэгтэй хүний гоо сайхан нэг эрийн гарт гундах гэж дээ. Түүний үс сувдан даруулгаар бус нөрхийн даруулгаар дарагдаж  өнгө зүсээ хэдийн алджээ. Нүүрээ буддаггүй шалтгаан нь даруу зан, цэвэрхэн арьстайдаа биш хардуулахаас айсантай холбоотой. Хүн нийгмийн амьтан, бусадтай хөл нийлүүлж байгалиас заяасан гоо сайхнаараа өөрийгөө чимж, инээмсэглэн алхахыг хүсдэггүй эмэгтэй байхгүй. Ээжийн энхрий охин амьдралын утга учрыг ойлгож амжаагүй 17-хон насандаа хадмын хаяа түшжээ. Бүх зүйлийг гэгээлгээр хардаг гэнэн томоогүй нас. Энэ үед харгүй хүнтэй суух талаар бодох нь байтугай үгийн санд нь ч энэ үг байгаагүй биз.                                                                                                            

Хардах сэтгэлийг анагаагч эм нь хайр. Үнэгүй хэрнээ хамгийн их үгүйлэгддэг  зүйл. Амьдралаа зохиож амжаагүй  охид эмэгтэйчүүд насан туршдаа ханилах хүнээ зөв сонгоосой. Хэдий мөнгөтэй, боловсролтой байлаа ч сэтгэлийн амар амгалангүй, гуниг хурсан нүдтэй айдас түгшүүрээр дүүрэн амьдралыг бүү үзээсэй. Хорвоогийн жамаар бус хартай нөхрийн гарт бүү амиа алдаасай монголын хацар гоо охид, эмэгтэйчүүд минь. Нэгэн алдартан Эмэгтэй хүний гаргадаг тэвчээрийн дэргэд эрчүүдийнх юу ч биш Умайд нь тархи бүрэлдэж энгэрээс нь сүү асгарч байна гээд л бодолдоогэсэн үгийг санъя. Хардалт гэдэг дэндүү өчүүхэн тухайн хүний оюуны доройтолыг илтгэнэ. Бид чинь амьтнаас оюун ухаанаараа л ялгарна.


Сэтгэгдэл үлдээх

11:29 , 2016-04-22 .. Бичсэн: nandinbayar
үнэн бичжээ.Амжилт


{ Сүүлийн хуудас } { 10 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Дайснаа ч ээж шигээ хайрла
Цагаахан цаасан дээр ертөнцийн хамгийн сайхан зургийг зурахуй
Мэргэжлээ хобби болгон амьдралаа бүтээсэн нь
Зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж чадвал
Хайрын өлсгөлөн
Хорвоо хэнийг шагнахаа аргагүй л мэддэг нүдтэй гэмээр амьд оршихуй юм
Чимээгүй сүндэрлэсээр
Жирийн малчны хотноос малчныг хайрлах сэтгэлтэй болсон
Оройгүй сүм номын тухай
Үсээ задлавал нөхөр уурлана

Найзууд




:-)
 
xaax