Bold11Baaska | |
Дайснаа ч ээж шигээ хайрла
17:52
,
2016-05-19
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Та бүхэнд буддын шашны үндсэн ойлголтуудын талаар Гунгаачойжин дацангын багш Ц.Пүрэвжавтай ярилцсанаа хүргэж байна. Буддын шашны гол үзэл баримтлал юу вэ? Гол үзэл баримтлал бол сэтгэлийг засах юм. Бусад шашинаас ялгарах зүйл нь Дэвчинсэмжид буюу бодь сэтгэл дайснаа хүртэл ээж шигээ хайрладаг байх хэрэгтэй. Донид буюу хоосон чанар орчлонгын юм бүхэн хоосон мөн чанартай. Яагаад гэвэл өөрөө өөрөөсөө бүтсэн юм гэж байхгүй ямарваа нэг юмнаас харгалзаж бүтсэн байх ёстой. Бурхны шашин олон нийтийн үзэл санаанд хэрхэн нөлөөлж байна вэ? Бурхан шашин хэр хөгжиж байгаагаас шалтгаалж нийгэмтэй холбогдно. Шүтдэг хүмүүсдээ нөлөөлнө. Сэтгэлийг их зөөлөн болгодог. Бурхан шашнаар явсанаар буруутсан зүйл байхгүй. Учир нь бурхны сургаальд амьтныг хайрлах, муу юм бүү хий гэж сургадаг. Номлол нь өөрөө номхон юм л даа. Гаднаас хэн нэгэн ирээд хүний муу муухайг угаагаад цэвэрлэчихгүй шүү дээ. Дотоод сэтгэлийг засаж дотоод сэтгэлийг нь ариусгаснаар хүмүүс оюун санааны хувьд биеээ авч явахдаа соёлтой болно. Шүтхэд учир байна л даа. Оюун ухаандаа гүн шингээж ёсоор нь шүтэх, хааяа нэг залбираад л өнгөрөх, ажил үйлсээ бүтэхгүй болсон үед л ирдэг гэх мэт хүмүүс байна. Буян ба нүглийн тухай ойлголт гэж юу вэ? Буян гэдэг нь сайн үйл юм. Хүнийг баярлуулах, туслах, нохой шувуу хооллох г.м нүдэнд ил харагдах наад захын буяны үйлийг бид хийж байх хэрэгтэй. Цаашилбал бурханд мөргөх, тахил өргөх, бурхны ном үзэх, сонсох г.м орно. Буяныг үйлдэж байж гэмээн бид жаргах учиртай. Шүтэн барилдлагатай хүмүүн бид харгалзаж байх ёстой. Хорвоод ганцаархнаа төрсөн бол бидэнд юу хэрэгтэй юм. Гоё хувцас, эд матирал алин ч хэрэггүй. Яагаад хүмүүс гоё сайхан тансаг амьдралд тэмүүлээд байдаг вэ гэхээр бусад хүмүүст өөрийгөө гоё харагдуулах гээд байгаа юм. Үүнээс шунал бий болдог. Нүгэл бол эсрэгээрээ муу зүйл хийвэл зовно. Муу юм хийсэн ч сайн юм хийсэн ч үйлийн үрээ та өөрөө эдлэнэ. Таны сайн эсвэл муу үйлийг хэн ч өөрчилж чадахгүй. Гагцхүү та өөрөө л тэрэхүү үйлээ гэтлэнэ. Бие, хэл, сэтгэл гурваараа нүгэл буян аль алиныг нь тээдэг. 10 хар нүглийг тэвчвэл 10 цагаан буян болно. Сэтгэлийн амар амгалан байхын тухайд та юу хэлэх вэ? Хамгийн их амар амгалан бол сэтгэлийн амар амгалан юм. Бие, хэл, сэтгэл гурвын хамгийн их зовлонтой байдаг нь сэтгэл. Сэтгэл бол эрдэнийн чулуу шиг зүйл сэтгэлийг харлуулаад байгаа 3 зүйл байдаг. Үүнд точиго(хүсэл тачаал), шидэн(уур), димэг(мунхаг).Хүсэл тачаал гэдэгт сайхан хувцас өмсөх юмсан, сайхан машин унах юмсан г.м шунан дурлаж байгаа сэтгэл. Харин хүн уурлах тоолонд хураасан буянаа шатааж байдаг. Мөн уурласнаас биеээ хянах чадваргүй болж гэмт хэрэг үйлдэх ч тохиолдол байдаг шүү дээ. Мунхаг сэтгэл бол орчлонгийн юмсын учрыг танин мэдээгүй муйхар сэтгэл юм. Иимээс Дүгсү буюу энэ 3 хороор хүмүүс сэтгэлээ хордуулалгүй тэвчих учиртай юм. Орчлонгийн 8 номыг багасгачих юм бол эдгээр 3 хорыг багасгах боломжтой гэж үздэг. Үүнд: Олоход баясах, Эс олоход гутрах, Цэнгэхэд баясах, Үл цэнгэхэд гутрах, нэр хүндэд баясах, шүүмжлэхэд гутрах, ялахад баясах, ялагдахад гутрах эдгээрийг сэтгэлдээ нэг цэгт болгох хэрэгтэй. Жилийн засалыг яагаад заавал хийлгэх ёстой байдаг юм бэ? Зурхайтай холбон ярина. Тэр жилийн гай барцад гэж байна. Түүнээс урьдчилан хамгаалж байгаа юм. Хүн гай барцдыг өөрөө дуудаж байгаа юм. Шалтгааныг бүрдүүлэх ёстой Шалтгаан бүрдэхгүйгээр ямар ч зүйл бүтэхгүй. Жн:Үхэх шалтгаан бүрдээгүй бол яаасан ч үхдэггүй. Шалтгаан нь бүрдвэл нэг няслахад ч үхнэ. Тэр шалтгааныг л холдуулж байгаа юм. Хийморийн сан уншуулахын учир юу вэ? Хийморийн сан гэдэг нь тусдаа ойлголт биш л дээ. Сүнс, Сүлд, Хиймор гэсэн тусдаа зүйлүүд байдаг. Хүмүүс нийлүүлж ойлгодог. Сүнсээ дуудуулна гэж ирдэг. Сүнс зайлвал шууд үхнэ. Сүлд дуудуулна гэж ярих нь зөв. Гурван янзаар дууддаг Зүүн дээрээс ус хийх, ус эргүүлэх, бүс малгайгаар даллаж дуудах хэлбэрүүд байна. Сүлд доройтвол барцад тохиодж нас доройтдог. Хийморь гэдэг нь хүнийг гаднаас нь харахад мэдрэгддэг. Ойлгомжтой хэлэхийн тулд энергитэй холбож бодож болно. Алтан хайрцаг нээнэ гэж ю Үүнийг дэлгэрэнгүй ярих шаардлаггүй. Ерөнхийд нь хэлбэл тухайн хүний жил, нас, ямар өдөр нас барсан гэдгээр нь нас барсан шалтгааныг нь бичсэн ном байдаг юм. Яагаад алтан хайрцгыг нээх ёстой гэхээр үлдэж байгаа хамаатан садан, үр хүүхдүүдэд нь дахиж үхэл тохиолдохгүй байлгахын тухайд юм. Нас барсан хүнийг сайн зүгт нь гаргаад муу зүгт нь муу муухай зүйлийг нь хаяуулаад үлдсэн хүмүүсээс нь гай барцад холуур байлгахыг бодон хийдэг. Шинийн 15-наас өмнө заслаа амжиж хийлгэвэл илүү үр өгөөжтжй байна гэж яридаг.Үнэхээр тийм байдаг юм уу? Заавал шинийн 15наас өмнө засал хийлгэх ёстой гэсэн юм байдаггүй. Энэ жилийн ес эхэлсэнээс хойш дараа жилийн заслаа хийлгэж болно. Яагаад буян ном нь аривждаг вэ гэхээр шинийн 15 бол бурхан багшийн ерөөлийн үе. Бурхан багш тэр үйд заларч ном айлдаж байсан үе энэ үед ном заслаа хийлгэвэл илүү их буян хураана гэж үздэг. Олон лам нар 15 хоног ерөөл хурах үед заслаа хийлгэвэл буян их хураана гэж үздэг. Шинийн 15 өнгөрчихвөл муу гэсэн юм байхгүй. Хэзээ ч болно.
Хойд нас ба энэ яваа насны учир юу юм бэ? Хойд нас гэж байдаг юм уу? Асар тэнгэр, тэнгэр, хүн, адгуус, бирд, там гэсэн зургаан төрөлд бид эргэлдэж байдаг. Одоо бид хүн төрөлд байгаа. Харин насан өөд болсоны дараа замбутивийн 6 төрөлийн аль нэгэнд заавал очно. Энэ яваа насандаа сайн үйл муу үйл хэдий хэр үйлдсэнээсээ шалтгаалж өөр өөр төрөлд очно. Үүнийг л хойд төрөл гээд байгаа юм. Дараа төрөлдөө ямар төрөлд очих нь энэ яваа нас болоод өмнөх төрөлдөө хийсэн үйлээс шалтгаална ч гэж байдаг. Энэ яваа насандаа хийсэн үйлийн үрээ дараа төрөлдөө эдлэх албагүй үхэх цагтаа энэ яваа насандаа хураасан буянгаа эдлэх болтугай гэж ерөөх хэрэгтэй. Хүн нас барахад хойдхыг нь уншина гэдгийн учир Хүн нас барахад сүнс нь биенээс гараад явчихдаг. Төрлөө олох гэж буй сүсний замыг заана гэсэн үг. Хүн үхэх үедээ их айдаг юм байна л даа. Хүчтэй гэрэлээс зугтдаг харанхуй нүхрүү явдаг. Тэр харанхуйруу явуулахгүй зөв замд нь хүргэхийн тухайд ном уншдаг. Хүн үхэнгүүтээ сүнсээ гаргахгүй хаанаас гаргах нь чухал эхлээд амьсгаа хураагдна, гал,ус,хий,шороонд хураагдаад дээгүүрээ юмуу доогуураа хураагдна. Дээгүүрээ хураавал маш сайн. Иймээс нас барсны дараа сүнсийг нь дээгүүр нь гаргахын тулд духанд нь позо буюу одоогийнхоор бол лазерын гэрэл мэт зүйлийг түрхдэг. Ингэснээр сайн төрөлийг олох замыг нь зааж өгдөг. Нас барсан хүний хойноос уйлвал диваажинд очих замыг нь хаадаг гэж цээрлэдэг ийм үзэл бурхны номонд байдаг юм уу? Хүмүүсийг буян хийлгэх тухайд л айлддаг гэж болно. Уйлаад нэмэргүй шүү дээ. Харин араас нь сайн буян хийх хэрэгтэй. Харин их чанга бархирж уйлвал муу юм дууддаг. Их уйлвал гай барцад нь явалгүй төрөл төрөгсдөд нь эргэн ирдэг. Буддын шашинд бөөгийн тухай юу гэж үздэг вэ Бурхны шашинд бөөг юу гэж үздэг тухай яръя. Одоо бөө нар тэнгэр ирж буудаг гэж яриад байдаг. Тэнгэр биш. Тэнгэр гэдэг нь бидний бие мах бодод орж ирэх учиргүй. Бурхан багш тэнгэрийн оронд очиж залраад ном айлдаж хайлан хийчихээд эргээд замбуутивд ирхэд зам дээр байсан 32 тэнгэр буцаж та хүмүүний орчлонд очиж ном айлд гэжээ. Та нар яагаад буцаж байгаа юм гэхэд тэнд их үмхий байна гэж хэлсэн гэдэг. Тэр үед ирээгүй тэнгэр одоо ирнэ гэж байхгүй шүү дээ. Тэнгэр гэж нэрлээд байгаа зүйл нь идаг буюу тэнж яваа сүнс хүний биед ороогүй бирдийн төрөл биенд нь ороод байгаа юм. Хүнд махан бие, гэрлэн бие, сүнсэн бие гэж байдаг. Харин идаг буюу бирдийн төрөл нь дүрсгүй гэсэн үг. Тэд архи ууна, тамхи татна. Бурхан багшийн талаас тэнгэр орж ирвэл муу муухай хорт зуршил хэрэглэхгүй.
Бурхны шашинд хорт муу зуршлын талаар юу гэж сургасан байдаг вэ? Та-ма-хи гэдэг нь урд зүгээс гарсан үг. Жн: Архи уухын тухайд хүн согтно гэдэг нь ухаан санааг балартуулна. Өнөөдрийн гарч байгаа гэмт хэрэг архи ууснаас үүдэлтэй байх нь элбэг. Архи нь уур, мунхаг, хүсэл тачаал 3-ыг улам дэврээдэг. 9 жилд нэг удаа мэнгэ голлодог. Энэ ямар учиртай вэ 9 жилд яагаад нэг байдаг гэхээр мэнгэ 9 байдаг. 1 цагаан 2 хар 3 хөх 4 ногоон 5 шар 6 цагаан 7 улаан 8 цагаан 9 улаан ингээд жил болгон дээрээсээ доошоо явдаг. Энэ үед жаахан гай барцад байдаг. Жн: 2 хар мэнгэтэй хүн хэл ам хурцтай, цагаан мэнгэтэй хүмүүс бузартахдаа амархан г.м жижиг зүйлүүд байна. Зул өргөх нь ямар ач холбогдолтой юм бэ? Ернө арц, хүж уугуулах, зул өргөх, хонх дамар дугаргах зэрэг нь бурханд өргөл өргөж байгаа юм. Арц хүж нь сайхан үнэрийг түгээнэ. Зул нь гэрэл өргөж байна гэсэн үг сүн далай шиг шар тосонд сүмбэр уул шиг гол шигтгээд бурхан бүхний өмнө гэрэл өргөж байна гэж бодох хэрэгтэй. Ингэснээс танд буян ирнэ. Бурхны тоосыг сайн арчивал өнгө зүс сайхан харагдна, зулын цөгц арчивал дотоод муу муухай юм чинь дагаад арилна гэж байдаг. Бурханыг шүтэж чадахгүй тоос шороонд нь даруулаад байвал нүгэл хураана. Бурхны нүүрийг харах хүртэл буянтай гэдэг.Харин нүүрийг нь хараад хамар нь сонин юм байна нүд нь муруй юм байна гэж бодож өнгөрвөл нүгэл болно. Бурхан аравнайлуулах гэдэг нь Одоогийхоор бол эниерги шингээж байгаа юм. Духан дээр нь ум хоолойнд нь а зүрхэн дээр нь хум буюу ум а хум гэсэн гурван үсэг зураад аравнайны судар уншдаг. Аравнайлуулсаны дараа бурхан байна гэж бодитоор бодох ёстой гэ байгаа юм. Гал тахихын учир юу вэ Гал бол бурхны биш тэнгэрийн зүйл. Галын бурхан биш тэнгэр гэж ярих ёстой. Айл гэрийг сайн сайхан аз жаргалтай байлгахын тухайд тэнгэрийг баясгаж байна гэсэн үг. Лам хүн яагаад улаан хүрэн өнгийн хувцастай байдаг юм бол. Шар өнгийг буяны өнгө ч гэдэг? Лам хүн гоёл чимэглэл чамин тансаг юм хэрэглэж болохгүй учраас 2500 жилийн өмнө бурхан багш хамгийн муу өнгө буюу шар өнгөөр хувцас хийсэн гэдэг. Тэр үед шар өнгө хамгийн муу өнгө байсан. Яагаад одоо шар өнгийг хүмүүс буяны өнгө гэж үздэг гэхээр лам нарын хувцасны өнгө учраас сүсэгтэн олон шүтлэгээрээ муу өнгө гэж байхаа болиод сайн өнгө мэт үзэх болсон. Муу өнгийг сонгож авсан нь эдээр гоёхгүй гэдгийг бэлэгдэж байгаа юм. Одоогийн лам нарын монгол дээл бол анхдугаар богд буюу өндөр гэгээн Занабазарын зохиосон дээл шүү дээ. Далай багшын өмссөн дээл бол номын хувцас гэж байгаа юм. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдДайснаа ч ээж шигээ хайрлаЦагаахан цаасан дээр ертөнцийн хамгийн сайхан зургийг зурахуй Мэргэжлээ хобби болгон амьдралаа бүтээсэн нь Зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж чадвал Хайрын өлсгөлөн Хорвоо хэнийг шагнахаа аргагүй л мэддэг нүдтэй гэмээр амьд оршихуй юм Чимээгүй сүндэрлэсээр Жирийн малчны хотноос малчныг хайрлах сэтгэлтэй болсон Оройгүй сүм номын тухай Үсээ задлавал нөхөр уурлана Найзууд |