Bold11Baaska | |
Цагаахан цаасан дээр ертөнцийн хамгийн сайхан зургийг зурахуй
17:48
,
2016-05-19
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Овог нэр: М.Бүмнсай Байгууллага: Налайх дүүрэг 23-р цэцэрлэг Албан тушаал: Ахлах бүлгийн багш Ажлын туршлага: 3 жил -Цэцэрлэгийн багш мэргэжлийг яагаад сонгох болсон бэ? -Багаасаа дуулж бүжиглэх сонирхолтой байсан. Сонирхлынхоо дагуу л мэргэжлээ сонгосон. -Мэргэжлээ бусдынхаас ямар үзүүлэлт хэмжүүрээр давуу талтай хэмээн сонгож авсан бэ? Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн багш хүний мэргэжлийн бахархал? -Хүүхдүүдтэй ажиллах маш сайхан энергитэй байдаг. Хүүхдүүд бол ямар ч хар муу санаагүй цагаан цайлган хүмүүс шүү дээ. -Мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлаж чадсан эсэх? Ингэж дурлах шалтгаан юу байдаг? Олон хүн яагаад ингэж дурлаж чаддаггүй юм бол таны бодлоор? -Миний хувьд ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Хүмүүс чин сэтгэлээсээ ханддаггүй шалтгаан нь ажлын байрны нөхцөл болоод өөрөө мэргэжилдээ дур сонирхолгүй байгаагаас болдог байх гэж бодож байна. -Таны хувийн аз жаргал сонгосон мэргэжилтэй тань холбоотой юу? Тийм бол ямар сэжмээр холбогддог вэ? -Холбоотой. Багадаа эгчтэйгээ хамт дуу бүжгийн дугуйланд явдаг байсан. Тэр бүх дурсамж минь сэргэдэг. -Ажилд орсон анхны жилүүдэд тулгарч байсан бэрхшээлүүд? Түүнийгээ хэрхэн даван туулж байсан талаараа хуваалцаач? -Ахмад багш нараасаа туршлага судлах, тэднээс үлгэр лууриал авах, өөрөө шинийг эрэлхийлэх хэрэгтэй. Бэрхшээлүүд мэдээж олон байдаг ч түүнийг даван туулах олон арга зам байдаг шүү дээ. Хүүхдүүдэд тухайн зүйлээ зааж сургахын тулд яаж заавал хүүхдүүд сонирхох вэ? Яавал хөгжилтөй байх вэ, тэр бүхнийг өөрөө эрэлхийлж байсан. -Энэ мэргэжлээр ажилд ороход хамгийн түрүүнд тавигддаг гол шаардлага юу вэ? Тэрхүү шаардлагыг хангахын тулд оюутнууд юу хийх ёстой вэ? -Төгсөж ирснийхээ дараа багш мэргэжлээр сонгон шалгаруулалтанд ордог. Тэр шалгуурыг давж чадвал ажилтай болдог. Хүүхдүүдтэй хүүхэд шиг л харьцах хэрэгтэй. Найзуудаа бүгдээрээ энийг ингэж хийе, ямар мундаг юм бэ? Гээд л харьцахад хүүхдүүд маань хөөрөөд л ирнэ. Илүү эерэгээр хүлээж авдаг. -Цэцэрлэгийн багш хүний ажлын орчин нөхцөл ямар байдаг вэ? Ямар орчинд хэрхэн ажилладаг вэ? -Ажлын орчин маш сайн. Хүүхдүүдэд сонирхолтой байхаар бүхий л нөхцөлийг бүрдүүдсэн байх шаардлагатай. Өөрөөс шалтгаалах зүйлээ өөрөө бэлдэж орчноо бүрдүүлдэг. -Ажилдаа удах тусам хэрхэн туршлага хуримтлуулдаг вэ? Хэдий хэр хугацаанд ажиллаж байж туршлагын тухай ярих вэ? -Миний бодлоор хугацаа гэхээсээ илүү давсан үе шат болгон туршлага болдог юм билээ. Би цэцэрлэгийн багшаар ажиллаад 3 жил болж байна. Энэ хугацаанд өдөр бүр л туршлага сууж ажиллах арга барилаа нэмэгдүүлдэг. Хийсэн зүйлийнх нь үр бүтээлээр туршлагыг хэмжих байх гэж бодож байна. -Жил ирэх тусам өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ? Анх ажилд орох үед тавигдаж байсан шаардлага өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөн бэ? -Өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг. Анх ажилд ороход тавигдсан шаардлага шат ахих тусам өндөрсөж байдаг. -Таны мэргэжлийн хамгийн хэцүү зүйл буюу ажиллах хугацаандаа их тэвчээр шаарддаг зүйл юу бол? Өөрөөр хэлбэл шалгуур үзүүлэлт юу вэ? -Юуны түрүүнд тэвчээртэй байх хэрэгтэй. Цаг хугацаа их зарцуулагдана. Олон хүүхэдтэй нэг багш зэрэг ажиллаж байгаа учраас арга барил чухал л даа. -Дээд албан тушаалд очихын тулд дор хаяж хэдэн жил зарцуулагдах вэ? -Тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалах байх. Тодорхой хугацаа товлож хэлэх боломжгүй л дээ. -Хэдэн жил тасралтгүй ажиллавал тогтвортой ажилтан гэж үзэх вэ? -3-аас дээш жил. -Энэ мэргэжлийг эзэмших гэж байгаа залууст хандаж таны зүгээс хэлэх үг? -Манай мэргэжил бол давуу тал ихтэй. Хүүхдүүдтэй ажиллах маш гоё, эерэг энергитэй ажил. Өглөөнөөс орой хүртэл хүүхдүүдтэй ажиллахад их эв дүй шаардна. Мөн хувийн зан чанар их нөлөө үзүүлдэг учраас зөв хүн байх нь юуны өмнө чухал. -Цэцэрлэгийн багш мэргэжлийнхний улс оронд оруулсан бодитой хувь нэмэр юу байдаг вэ? -Ерөөсөө л улс орны хөгжил иргэнээсээ шүү дээ. Сайн иргэн болохын тулд багаасаа зөв хүмүүжиж чадвал сайн иргэн болно. Цэцэрлэгийн насны суурь хүмүүжлийг бид тавьж өгч хүүхдүүдийн ирээдүйн замыг зааж өгч байгаа нь улс орондоо хийж байгаа томоохон хувь нэмэр юм. -Цэцэрлэгийн багшийн эхний жилдээ авах цалин? Энэ мэргэжлийн хүмүүсийн авах цалингийн хамгийн өндөр шатлал хэд байдаг вэ? -Шат шатаараа өөр байдаг. Улс даяар тогтоосон шатлалаараа цалинждаг. Олон жил ажилласан багш нар зэргийн нэмэгдэл, мөн ажилласан жилээсээ хамаараад цалингаа нэмүүлдэг. -Мэргэжлээ нэг үгээр төлөөлүүлж хэлбэл? -Хүүхдийн хамгийн сайн хамтрагч. -Таныг бага байхаас одоо үеийн хүүхдүүд юугаараа өөр болсон байна гэж та дүгнэх вэ? -Одоогийн хүүхдүүд техник сэтгэлгээ өндөр болж нийгмийн хөгжлөө дагаад их зүйлийг мэддэг болсон байна. Энэ бүхнийг дагаад багш бидэнд ч хурдацтай хөгжих шаардлага гарч байна. -Хүүхдүүд хэрхэн мэргэжлээ сонгох ёстой юм бол? -Өөрийхөө дур сонирхлоор мөн улс орондоо хэрхэн хувь нэмэр оруулах вэ, мэргэжил чинь ажлын байрны хувьд хэр олдоцтой вэ гэдгийг харах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Манай мэргэжлийн хувьд сайн эзэмшиж чадвал ажлын байр байдаг. Төгсөөд ажилтай байх үгүй нь хувь хүнээс л шалтгаална. -Аав ээжийхээ гараас гарч хоёр дахь гэр нь болсон цэцэрлэгт анх ирж байгаа хүүхдүүд ямар зан ааш гаргадаг вэ? -Тухайн өссөн орчноосоо шалтгаална, хүүхдийн өөрийн дасан зохицох чадвар чухал, мөн зарим цочирдсон хүүхдүүдийг багш өөрөө тайвнаар хүлээн авч эерэг энергитэй байх хэрэгтэй. -Цэцэрлэгийг хүүхэд шуугисан сайхан энергитэй газар гэж боддог. Хүүхэд гэдэг ээж аавдаа бурханаас заяасан бэлэг байдаг. Энэ сайхан мэргэжлийг сонгосон таны цаашдын ажилд тань амжилт хүсъе. -За баярлалаа
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдДайснаа ч ээж шигээ хайрлаЦагаахан цаасан дээр ертөнцийн хамгийн сайхан зургийг зурахуй Мэргэжлээ хобби болгон амьдралаа бүтээсэн нь Зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж чадвал Хайрын өлсгөлөн Хорвоо хэнийг шагнахаа аргагүй л мэддэг нүдтэй гэмээр амьд оршихуй юм Чимээгүй сүндэрлэсээр Жирийн малчны хотноос малчныг хайрлах сэтгэлтэй болсон Оройгүй сүм номын тухай Үсээ задлавал нөхөр уурлана Найзууд |