Bold11Baaska | |
Хорвоо хэнийг шагнахаа аргагүй л мэддэг нүдтэй гэмээр амьд оршихуй юм
21:06
,
2016-04-24
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Хүний амьдралд өдөр бүр боломж гарч ирдэг. Түүнийг бид ашиглаж эсвэл алдаж байдгаа өөрсдөө ч анзаардаггүй мэт. Ганц л ирэх боломжийг бид өөр чухал биш ажлаар орлуулаад амьдарлаа өөрчлөх тэр сонголтыг олж харахгүй цаг хугацааг өнгөрөөж байх вий дээ. Энэ талаар уншигч эрхэм та нэг бодоод үзээрэй. Харин миний ярилцсан энэ эмэгтэй тэр боломжийг олж харсан, мэдлэгийг мэргэшүүлж өөрийн амьдралаа өөрөө бүтээж чадсан хүчирхэг эмэгтэй . Тэрээр хэзээ ч дарга болох юмсан, дээд албан тушаалд хүрье гэж тэмүүлээгүй ээ. Харин тэр оногдсон ажил бүрээ чин сэтгэлээсээ хийж үр дүнг нь биш үйл явцыг чухалчилсан. Аядуухан яриа,зөөлөн харцны цаана залуу хүний хөдөлмөрч зан,мэдлэг боловсрол нуугдаж байдаг. Хүний оршихуй өөрөө ийм л үнэ цэнтэй байх учиртай гэмээр.Энэ эмэгтэй бол ОТИС-ын Хүмүүнлэгийн сургуулийн захирал УТ-ын ШУ доктор Б.Одгэрэл юм. Таны ажлын өрөөнөөс яриагаа эхэлж байгаа учраас өдөр тутмын ажлын мөрдлөгөөс тань асуумаар байна? Ер нь бол тодорхой төвшинд удирдах ажил хийгээд ирэхээр хүн маш их завгүй болдог түүнийгээ дагаад цагаа зөв хуваарилах шаардлага гардаг юм байна.Урьд нь олон жил хийгээд гаршчихсан хийх ажлаа мэддэг, гарт орчихсон байсан бол энэ жилийн хувьд удирдах ажил хүлээж авсан. Маш шахуу ажиллах шаардлагатай зарим өдөр тодорхой нөхцөл байдлаас хамаараад өдөрт бараг хорин цаг ажиллах шаардлага тулгарч байгаа. Хамгийн түрүүнд ажлуудаа хуваарилах зарчимруу орсон. Мөрөөдөлгүй хүн гэж байдаггүй. Та багаасаа ямар мөрөөдөлд хөтлөгдөж өнөөдрийн өөрийгөө бүтээсэн бэ? Мөрөөдөх нэг өөр мөрөөдлөө зорилго болгож чадна гэдэг бас нэг өөр асуудал шүү дээ Би багадаа зурах дуртай байсан. Зураач болвол миний амьдрал аз жаргалтай байна гэж бодож мөрөөддөг байсан. Тэгээд нийгэм улс төрийн мэргэжил сонгоод сурч байх явцдаа миний өмнө ямар том орон зай байгааг олж харсан хамгийн гол нь улс төр гэдэг бидний амьдралын асуултуудад хариулт өгдөг шинжлэх ухаан юм. Ямар хүн яагаад эрх мэдэлтэй болоод намайг удирдаад байна. Үүнд юу холбогддог юм бэ? гэдгийг тайлбарладаг аливаа юмны өргөн хүрээг харуулдаг ШУ учраас улс төрд улам бүр татагдсан. Нийгмийн ШУ хүнтэй холбогдно хүн яавал аз жаргалтай байх вэ гэдэг асуулт надад тавигдсан. Мөн би УТ, ОН,багшын ажлыг хийж байхдаа өөрийгөө багш хийх ёстой хүн байна гэсэн бодол төрсөн. Зааж байгаа юмаа мэддэг багшийг сайн багш гэх үү? Зааж байгаа юмаа чаддаг багшийг сайн багш гэх үү? Гэдэг асуулт урган гарсан. Миний бодолоор зааж байгаа юмаа мэддэг байх нь сайн багш мөн гэхдээ мэдэхийн хажуугаар хийж чаддаг байвал тэр хэрээрээ үр дүнтэй аргаар хүүхдүүдэд хичээлээ заах ингэснээр хүүхдүүдийн ойлголтыг нэмэгдүүлнэ гэж бодсон. Өөрөөр хэлбэл үлгэрлэж өөрчлөнө гэсэн үг. Тиймээс би өнөөдрийн албан тушаал байр суурийг өндөрлөг гэж харах юм бол албан тушаалд хүрье гэж зорилгүйгээр яаж өөрийгөө илүү сайжруулах вэ? Гэдэгт анхаарлаа хандуулсаны үр дүн юм болов уу гэж бодож байна. УТ-ын ШУ-ыг сонгон судлахад өөрийн хүсэл сонирхол байсан уу? Эсвэл гадны хөшүүрэг байсан уу? Жн: Хэн нэгэн лидер улс төрчийг хараад улс төрд сонирхолтой болсон ч байдаг юмуу? Яг тийм биш л дээ. Намайг төгсөх үед конкурс өгдөг байсан. Нийгмийн шалгалт өгөөд хамгийн өндөр оноотой нь хуваарь аваад сонгох жишээний. Тэр сонголтонд манай гэр бүл болоод амжилттай амьдарч байгаа хүмүүсийн намтар нөлөөлсөн. Тэр дундаа Күб боливын хувьсгалыг өрнүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан аргентины хувьсалч Эрнести Чи Гуевара түүний амьдрал бол хэдийгээр хувьсгалч зүүний үзэлтэй хүн боловч тэр хүний дотоод мөн чанар үнэмшил, үзэл суртал нь хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүн л дээ. Тэр агуулгаараа улс төрд орж байж өөрчлөхгүй юм бол бодит амьдрлыг өөрчилж чадахгүй юм байна гэсэн санааг анх надад өгсөн гэж боддог. Би түүний социализмын үед хэвлэгдэж байсан Лаврицкинг Эрнести Чи Гуеварга гэдэг хуучны номыг анх уншиж байсан юм. Зарим хүмүүс залуучуудыг улс төрөөр өвчлөх хэрэггүй гэж шүүмжлэх юм. Гэтэл Аристотель хүн бол улс төрийн амьтан гэж хэлсэн байдаг. Ер нь залуучууд бид улс төрд ямар байр сууринаас хандвал зөв голдирлоор явах юм бол? Улс төр гэдэг бид бүгдийн амьдралын хүрээ гэж ойлгох хэрэгтэй.Зүүн эсвэл барууны үзэл суртал байх нь хамаагүй эцсийн бүлэгт улс төр бол нийгмээ хэрхэн хөгжүүлэх вэ? гэдэг тухай л шинжлэх ухаан юм. Арга зам нь өөр болохоос нийгмийг сайн сайхан болгохын төлөө л явдаг. Сүүлийн үеийн залуучуудыг улс төрд битгий оролц гэж хэлж байгаа нь одоогын УТ-ийн амьдралд итгэл алдсаны л нэг илрэл юм. Нийгэм яаж өөрчлөгддөг вэ гэхээр илүү сайн юм хийж байгаа, түүний төлөө тэмцэж байгаа үлгэр дууриалалаар л өөрчлөгднө.Хэн нэгэн сайн үлгэрлэл үзүүлэхгүй бол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Яг түүнтэй адил залуучууд албан тушаалын төлөө даргынхаа цүнхийг бариад гүйдэг бол буруу л үлгэрлэл үзүүлнэ. Гэтэл залуучууд үнэхээр сайхан нийгэм бүтээхийн төлөө, шудрага нийгмийн төлөө тэмцээд босоод ирвэл зөв л үлгэрлэл үзүүлнэ.Түүнийгээ дагаад зөв нийгэм бий болно.Харин зөв нийгэм бүтээхийн тулд залуучууд оролцох ёстой. Гэхдээ залуучууд уншиж байгаа юм хомс, сонсож байгаа юм нь хязгаарлагдмал байгаа учраас улс төрийн амьдралд өөрийхөөрөө хандаж чадахгүй байна. Тэр хүн нийгмийн амьдралыг мэддэг байх ёстой. Жнь: залуучуудын төлөөлөл болсон оюутнууд зөвхөн өөрийнхөө халаасруу хандсан юмруу л анхаардаг. Автобусаар үнэгүй явуулахгүй гэвэл өлсгөлөн зарладаг, үнэгүй карт олгохгүй гэвэл бослого гаргадаг,70000 олгохгүй гэвэл хэвлэлийн бага хурал хийдэг ч юм уу. Тийм л баймааргүй байна. Энэ бол улс төрийн оролцоо биш. Энэ бол амиа аргацаах л явдал гэж харж байгаа. Та улс төр судлаач мөн социологын ухааныг судалдаг. Хэн бүхний сонирхоод байдаггүй шинжлэх ухаанд суралцсан. Ер нь хэцүү бөгөөд сайхан зүйл нь юу байдаг вэ? Өнгөц дүгнэлтээр судлаад л байдаг амаргүй ШУ гэж харах хүмүүс байдаг л даа. Улс төр социологи шиг сонирхолтой шинжлэх ухаан байхгүй. Хүмүүс салангид ойлгоод байдаг. Улс төрын систем, дэглэм, үзэл суртал гээд бүгд нэг цогц ойлголт юм. Жишээ баримтанд тулгууллаж яривал сонирходог тус тусд нь ярихаар сонирходоггүй байж болох юм. Улс төр гэдэг бидний хүрээлэн байгаа л юм. Жнь: Багш шавийн хооронд ч засаглалын харилцаа байдаг. Улс төр, социологыг сайн ойлгосон хүн амжилтанд хүрэхэд төдий чинээ ойрхон болно. Өөрөөр хэлбэл хүмүүс эрх мэдэлд хэрхэн хүрдэг, ямар хүмүүс ямар хүнийг тахин шүтээд байна г.м нууц баримтуудыг ил болгодог шинжлэх ухаан юм. Нэг нь удирдагдаад нөгөө нь удирдагдаад байгаагын учрыг тайлбарладаг. Оюутнуудын хувьд мөрөөдөлдөө хөтлөгдөөд бодит нийгмийн амьдралыг харж чадахгүй байгаа болохоор өөрөөс нь хол хөндий харагддаг байж магадгүй. Уг нь бол яагаад гэдэг асуулт болгонд л энэ шинжлэх ухаанууд хариулдаг юм. Таны амьдралдаа хийсэн хамгийн том сонголт шийдвэр юу байсан бэ? Хүний амьдрал ер нь сонголтоор байдаг шүү дээ? Би оюутны ширээнээс дөнгөж гараад магистрын хичээлдээ сурч дуусаад шинэхэн багш боллоо. Багшлахад уншиж байсан зүйлүүд, зарим хүмүүсийн хандлага надад нэг юмыг хэлж байсан. Тэр юу вэ гэхээр боломж бол хүнд дандаа ирдэг тэр боломжийг хүмүүс нэг бол авдаг нэг бол алддаг. Тэр боломж маш том өөрчлөлт авчирдаг сонголт юм. Ер нь бол ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд охидууд боломжийг ашиглаж чаддаггүй. Яагаад гэхээр хичээлдээ л анхаарлаа хандуулаад өмнөх юмаа л чамбай хийвэл болно гэдэг ойлголттой байдаг. Гэтэл хөвгүүдийн хувьд хичээлээ хийхийн хажуугуур хоёр дахь боломжыг олж харж чаддаг. Тэгээд би эргээд оюутан байх үеэ бодсон чинь надад маш олон боломж ирж байсан. Англи хэлээ сайжруулаад америкт солилцооны хөтөлбөрт явах, магистрт сурч байхад хятадруу судлаачаар явъя гэсэн тэр үед би дандаа өмнөх ажил цалгардчих вий, хичээлдээ муудчих вий гэж боддог байсан. Тэр үед аав ээж хоёр минь миний төлбөрийг төлдөг байсан одоогийнх шиг оюутны тэтгэлэг гэж байгаагүй. Тийм учраас би заавал онц сурах ёстой гэж өөрийгөө хурцалдаг байсан. Түүнтэй ч холбоотой байж магадгүй. Ингээд олон боломжуудыг алдаж байна гэдэг дүгнэлтийг өөртөө тавиад түүнээс хойш өөрийгөө өөрчилсөн. Ер нь надад итгээд хамтдаа хийе, бүтээе гэээд санал болгосон ажлыг өөрт ирсэн боломж гэж хараад хүлээж авдаг болсон. Чадахгүй ч гэсэн өөртөө би чадна гэж хэлээд орой үдэшгүй суугаад түүнийгээ хийдэг болсон. Хүн бол өөрийгөө голох хэрэггүй боломж ирнэ тэр боломжийг мэдэрч байх ёстой. Энэ боломж надад хэрэгтэй юу үгүй юу гэдгийг мэдэрч тэр боломжийг авч ашиглах хэмжээнд хүрсэн минь л миний хувьд хамгийн том сонголт болсон. Боломжийг ашиглах сонголт хүнийг өөрчилдөг. Таныг шинэхэн багш болж ирэхэд бэрхшээлтэй зүйлүүд юу байсан бэ? Би улс төр нийгэм судлалын багшаар төгссөн. Анх залуухан багш болж ирэхэд намайг маш сайхан хамт олон хүлээж авсан. Манай сэтгүүл зүйн тэнхим тэр үед нийгмийн шинжлэх ухааны тэнхим байж байгаад сэтгүүл зүйн тэнхим болсон. Энэ сайхан хамт олон миний өсөж өндийх хөрс болсон гэж боддог. Маш олон зүйлд суралцсан, тэднээс авах ямар нандин чанар байна тэр бүгдийг өөртөө бий болгохыг эрмэлзэж байсан. Түүний үр нөлөө бас байдаг гэж би боддог. Багшийн өгсөн үүрэг даалгварыг ял гэж бодолгүй өөрийгөө хөгжүүлэх боломж гэж хүлээж авсан нь гялалздаг. Энэ ишлэлийг таны facebook-ээс уншаад олон хүүхдүүд ойлгож хүлээж аваасай гэж хүссэн. Нууцгүй хэлэхэд бидний үеийн залуучууд үүнийг эсрэгээр нь хүлээж аваад байгаа юм уу гэж ажиглагддаг л даа. Энэ тал дээр та юу гэж боддог вэ? Тэр үг надад бас их таалагдсан. Энэ нөгөө боломжтой л холбоотой. Боломжыг хүн болгонд өгдөг. Жнь: Хүүхдүүдэд даалгавар өгөхөөр түүнийг ял мэт хүлээж аваад шаналж хийдэг тал ажиглагддаг. Тэр хэрээрээ зовлон болж хувирч байгаа юм. Гэтэл багш даалгавар өгсөнөөр чиний олны дунд ямар хариуцлагатай хүн болох, өөрийгөө ямар мэдлэг хуримтлуулсан болох, цаашдаа ямар ач холбогдолтой гэдгийг ухаарч өөрийнхөө төлөө хийж байвал төдий чинээ сайн болно гэсэн санаа. Тэгвэл оюутнууд сурах хандлагаа хэрхэн өөрчлөх ёстой юм бол. Хандлага гэдэг бол хүний ирээдүйг тодорхойлдог томоохон хүчин зүйл байдаг шүү дээ? Тийм ээ хандлага маш чухал. Одооны оюутнууд ерөнхийдөө хүчээр сурах хандлагатай байгаа нь харамсалтай санагддаг. Суралцах үйл явцаа бүрэн ухамсарлаагүй байна. Өөрөөр хэлбэл багш нар чамайг мэдлэгэтэй болгохын төлөө л бүх зүйлээ зарцуулдаг. Өнөөдөр дээд боловсролын үнэ бага, дунд боловсролын үнээс хамаагүй бага байгаа. Өнөөдөр 47 сая төгрөгөөр хүүхдээ дунд сургуульд сургаж байгаа хүмүүс байна. Дээд боловсролын салбарын оюутнуудад өгөх гээд байгаа 4 жилийн боловсрол эргээд чамайг 40 жил тэжээнэ. Тэгэхээр энэ хугацаанд оюуны үнэт зүйлийг хүүхдүүд аль болох авч байх ёстой. Гэтэл хүүхдүүд өгөх гээд байхад авахгүй гэдэг хандлага байгаа нь харамсалтай санагддаг. Болж өгвөл хүүхдүүд илүү их сэтгэж, өөрсдөө санаачлаад багш нараас мэдлэгээ олж авах хэрэгтэй. Хүүхдүүд даалгавар хийхгүй биш хийдэг гэхдээ хэлбэр төдий үр дүнд анхаардаг. Таны хэлсэн эрх ашгаа эрэмблэж сурах хэрэгтэй гэдэг үг надад тод сэтгэгдэг үлдээсэн. Амьдралд минь мөрдлөг болж явдаг. Энэ үгийг танаас тусгайлан асуумаар байна. Энэ үг надад бас гол нөлөө үзүүлдэг амьдралын мөрдлөг болгож явдаг үгнүүдийн нэг. Энэ үгийг манай ОТИС-ыг үүсгэн байгуулагч байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд асан УИХ-ын гишүүн Оюунхорол гэх эрхэм эмэгтэй надад хэлж байсан юм. Тэр үед би одоог бодвол залуухан туршлагагүй байсан. Тэгээд надад чи эрх ашгаа эрэмблэж сураач гэж нэг удаа л ярианыхаа дундуур хэлсэн. Тэр үг миний толгойноос ерөөсөө гараагүй. Тэгээд би нээрээ юу хийх гээд яваад байгаа юм бэ? Нэг л их ажилтай яваад байгаа хэрнээ дараа хийж болох байсан юмыг өнөөдөр хийх гээд маш чухал ажлаа хойш нь тавиад хохирч байгаа юм биш биз. Миний хувьд хамгийн чухал, намайг сэтгэл хангалуун аз жаргалтай байлгаж чадах зүйлсээ хойш нь тавьчихаад зөвхөн өнөө маргаашаа аргацаасан юмаа хийж байгаа юм биш биз гэж бодсон. Түүнээс хойш би ажлаа хуваарилахдаа чухал хэрнээ шаардлагатай хугацаа нь тулаагүй ажлуудыг эхэлж хийх ёстой юм байна. Шаардлагатай ажлуудыг мэдээж хийх нь чухал гэхдээ яаавал чи баяр жаргалыг мэдрэх юм бэ гэдэг асуудлыг эхэлж тавих хэрэгтэй. Мөнгөнөөс илүү хүнийг үнэт зүйл илэрхийлдэг шүү дээ. Хүний амьдралд үзүүлэх нөлөөгөөрөө аль нь түрүүлж эрэмблэгдэж байна тэр зүйлийг л хийх ёстой. Эрх ашгаа эрэмблэнэ гэдэг бол амьдралын зохион байгуулалтын л нэг арга юм. Бид бүхэн таныг сайн багш гэдгээр тань мэднэ. Тэгвэл та Одгэрэл гэдэг бие хүн талаасаа ямар хүн бэ? Би ер нь нэг юмруу хэт төвлөрөх гээд байдаг. Нэг зүйлрүү төвлөрөөд зүтгэвэл бусдыг хохироох магадлалтай. Жнь: гэр бүлээ орхиод ажилруугаа тэмүүлэх үе байдаг. Эсвэл тэр үедээ дуугаа хураачихдаг. Уур цухалын хувьд бол тийм ууртай хүн биш. Уурлахаараа аймар загнаад л, муухай үг хэлээд л хар яр гээд байдаг хүмүүс байдаг. Гэхдээ тэр хүн ялдаггүй. Хэн зөв үнэн хэлж аливаа юмны хоёр дахь нүүдлийг олж харж чадна тэр хүн маргаанд ялдаг. Тийм болохоор уурлахаасаа илүү эхлээд нилээн харж тэвчдэг. Уурлаж байгаа шалтгаан нь надтай холбоогүй байвал аль болох тэр хүнд ойлгуулахыг эрмэлздэг. Ер нь бол хүн өөрийнхөө хүссэн юмыг хийж амьдрах ёстой л гэж бодож амьдардаг эмэгтэй шүү дээ. Оюутан залуучуудад тохиолддог томоохон бэрхшээлүүдийн нэг бол гадаад хэл сурах байдаг. Та англи хэлийг хэрхэн сурч байсан бэ? Миний хувьд тийм олон хэлтэй биш англи хэлтэй. Хэл сурах маш чухал зүйл. Саяхан дорнодын ИС-д сургалт хийгээд ирсэн. Тэр үед дорнодын багш илтгэлдээ Хэрвээ чи нэг хэлтэй бол улс орныхоо төлөө нэг хүний хүсээр зүтгэнэ. Хоёр хэлтэй бол хоёр хүний хүчээр зүтгэнэ. Гурван хэлтэй бол гурван хүний хүчээр зүтгэнэ./гэж япончууд хэлдэг юм байна/ Энэ үг надад хүчтэй нөлөөлсөн. Гэтэл манайхан ИС-ын оюутан хэрнээ нэг ч хэл мэдэхгүй төгсөж болохгүй. Тийм ч учраас манай ОТИС хэлний цагийг нэмэгдүүлж ордог. Ямар ч байсан оюутнуудаа хоёр хэлтэй болгох хүсэлтэй байдаг. Энэ бол миний хувийн л зөвлөгөө л дөө. Хэлийг хүчилж сурна гэдэг буруу. Хүчлээд ой санамжиндаа тогтоох боловч хэрэглэхгүй бол хэл сурдаггүй. Англи хэлийг ярьж сурдаг. Мэдэгдэхүйц төвшинд сонсгол, яриагаа нээж хөгжүүлж байх ёстой. Ялангуяа кино их үзэх хэрэгтэй. Англи киног доор нь анги subtitle-тэй үзсэнээр нүдлэгднэ, сонсгол сайжрана, сүүлдээ дагаж хэлдэг болно. Өдөрт нэг л англи киног subtitle-тэй үзэхэд 3 сарын дараа тэр хүний хэлэнд мэдэгдэхүйц ахиц гарна гэдгийг итгэлтэй хэлнэ. Тэр кино бол чиний сонирхосон кино байх ёстой яагаад гэхээр киноносоо залхаж биш өөрийхөө сонирхолтой зүйлийг авч ашиглах боломж гэж харах юм бол тэр хэрээрээ хэлийг амархан сурна. Чи юу сонирходог вэ тэр чиглэлийн киног л үз. Кино бол сэтгэлийн таашаал мэдрүүлхээс гадна хэл сурах маш том боломж байдаг. Сайн илтгэгч байхын үнэ цэнийг нийгэм хүлээж авдаг болсон байна. Өөрийгөө тодорхойлох томоохон нөхцөл гэдгийг ойлгодог болсон байна. Ер нь илтгэх урлаг гэдэг өөрөө юуг хэлээд байгаа юм бэ? Бид сайн илтгэгч байх ёстой гэдгийн агуулга нь юундаа байна? Илтгэх чадвар бол хувь хүний чадварын нэг хэсэг юм. Хувь хүний чадвар гэдэг бол өнөөгийн нийгэмд ажил олгогчдын шаардаж байгаа хамгийн гол чадвар юм. Энэ нь багаар ажиллах,бие даан шийдвэр гаргах, нөхөрсөг байдал, илтгэх чадвар г.м дэлхийн ажил олгогчдын холбооноос гаргасан 19-н ангилалууд бүгд энэ мэт шалгуурууд байдаг. Хичнээн мундаг эрдэмтэн байлаа ч тэр санаагаа гаргаж бусдыг түүндээ итгүүлэн үнэмшүүлж чадахгүй бол урагшаа явахад хэцүү болно. Хүний харах, унших мэдрэмж мэдээж чухал гэхдээ бодитоор ярьж, сонсож хүлээж авахаас бага нөлөө үзүүлдэг. Жнь: Хүмүүс телевизээр үзсэндээ мэдээлэлд илүү итгэх үү? Сониноос уншсандаа илүү итгэх үү? гэдэгтэй л адил юм. Тэгэхээр хүн ямар ч зүйлийг бусдад нөлөөлөхүйцээр хийж чадъя гэвэл сайн илтгэгч байх ёстой. Илтгэнэ гэдэг мэргэжлийн төвшинд яригдахаасаа илүү хүнд өөрийхөө дотор байгаа санааг зөв ойлгуулаад л байхад болно гэж боддог. Илтгэх чадвар оюутан хүнд байх ёстой хамгийн чухал чанар. Илтгэх урлагын онолын мэдлэгийг эзэмжиж болно. Харин хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй зүйлүүд байдаг шүү дээ. Жн: Ичимхий, сандруу зан төлөвтэй хүмүүст энэ нь бэрхшээл болдог. Үүнийг хэрхэн даван туулах ёстой байдаг бол. Тийм хүүхдүүд олон байдаг л даа? Илтгэх урлагын хичээл дээр бид үндсэн ойлголтуудыг заадаг. Гэхдээ дадлага дээр суурилсан сургалт энэ хичээлд маш чухал. Хүн өөрөө хэвшүүлж ярихгүй л бол төдий чинээгээр сурахгүй л гэсэн үг англи хэл ч ялгаагүй. Уншихгүй, сонсохгүй, ярихгүй бол хичнээн мундаг англи хэлтэй байсан ч 10 жил хэргэлэхгүй бол мартдагтай адил яриад л байх хэрэгтэй. Ярих хүрээлэл бол сургууль, гэр, дугуйлан клүбүүдэд явах, facebook group г.м илтгэлээ бэлдэхээс эхлээд л гол талбар болдог.Тэр бүгдэд оюутнууд сайн хамрагддаг байх хэрэгтэй. Жнь: Ярилцлага аваад, эссэ бичүүлээд тэтгэлэгүүд шалгаруулдаг болсон байна. Тэр чинь л чиний өөрийгөө бусдад илэрхийлэх чадварыг харах гээд байгаа юм. Тэр агшин болгоныг л алдахгүй өөрийнхөө сэтгэгдлийг хэлдэг, хоорондоо ярилцдаг байх хэрэгтэй. Ярилцахдаа өдөр тутмын амьдралын хэв маягын талаар биш нийгмийн тодорхой асуудлыг хөндөж ярьдаг байгаасай гэж боддог. Өөрийн үзсэн нэвтрүүлэг номны талаар бусдад ярьж өгөөд бусдын үзэл бодлыг сонсоод ярилцаад байвал хүн урагшлаад л байна. Хүн болгон бахархах зүйлтэй байдаг. Харин таны бахархал юу вэ? Маш олон л бахархал байна. Хамгийн түрүүнд өөрөө л бүтээсэн миний л зам болохоор өөртөө сэтгэл хангалуун бахархаж явдаг. Ороо бусгай боловч цаанаа асар их баялагийг агуулсан эх орон минь байна. Бусдын амьдралд тодорхой дүр зураг үлдээх надаар заалгасан гэдгээ анхаараагүй хэрнээ аамьдралд нь ямар нэг мөр үлдээж байгаа багш мэргэжлээрээ бахархдаг. Магадгүй 10 жилийн дараа намайг санахгүй ч байж магадгүй .Ялангуяа улс төрийн хичээл дээр юу ярьсныг минь хэн ч санахгүй байж магадгүй. Гэхдээ миний заасан хичээлийн үр дүнд ухамсарт нь ямар нэгэн улбаа үлдэж ирээдүйн амьдралын чигээ олоход нөлөөлж чадсан бол багш хүн ажлаа хийж чадсан байна гэж бахархаж болно гэж боддог.
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдДайснаа ч ээж шигээ хайрлаЦагаахан цаасан дээр ертөнцийн хамгийн сайхан зургийг зурахуй Мэргэжлээ хобби болгон амьдралаа бүтээсэн нь Зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж чадвал Хайрын өлсгөлөн Хорвоо хэнийг шагнахаа аргагүй л мэддэг нүдтэй гэмээр амьд оршихуй юм Чимээгүй сүндэрлэсээр Жирийн малчны хотноос малчныг хайрлах сэтгэлтэй болсон Оройгүй сүм номын тухай Үсээ задлавал нөхөр уурлана Найзууд |