Bold11Baaska | |
Жирийн малчны хотноос малчныг хайрлах сэтгэлтэй болсон
20:49
,
2016-04-21
..
2
сэтгэгдлүүд
.. Холбоос
Та бүхэндээ ХААИС-ын амьтан судлалын багш магистр Б.Ууганбаяртай хийсэн ярилцлагаа хүргэж байна. Та яагаад амьтан судлаач мэргэжлийг сонгох болсон юм бэ? МУИС-ыг биологич мэргэжлээр төгссөн.Биднийг сурч байхад ахлах күрсдээ мэргэжлийн чиглэлээ сонгодог байсан юм.Экологи,ургамал судлаач,амьтан судлаач гэсэн 3 чиглэлээс сонгодог байлаа.Би биологич амьтан судлаач мэргэжлийн чиглэлийг сонгосон.Яагаад ургамал судлаач биш амьтан судлаач болсон гэхээр ургамал судлал бол суурин судалгааны ажил л даа.Миний хувьд нэг газраа удаан суух дуртай хүн биш.Амьтан судлана гэдэг ялангуяа том амьтан судлахын тулд уул хадаар явах шаардлагатай.Над шиг хөдөлгөөнтэй хүний хувьд амьтан судлах нь сонирхолтой байсан.Амьтдыг судлах амар биш л дээ.Жнь:шувуу судлъя гэвэл нисээд явчихна ургамал шиг нэг дороо байгаад байна гэж байхгүй.Тиймээс амьтан судлана гэдэг сорилт дагуулдаг.Яааж олж хархав? Юугаар хоолож байна гэдэг нь илүү сонирхол татсан.Манай орны амьтад их бага судлагдсан байдаг юм.Цөөхөн хүн энэ чиглэлээр ажилладаг л даа. Амьтан судлах ажлынхаа хүрээнд хичнээн аймаг орон нутгуудаар явж байсан бэ? 21 аймгуудаас очиж үзээгүй газар байдаг уу? Би сургуулиа төгсөөд 14 жил болж байна.Оюутан байхаасаа судалгаагаа хийж эхэлсэн.Тэгэхээр 17 жил амьтан судалж байна.Энэ хугацаанд 21 аймгаас 19 аймгаар очиж судалгаа хийсэн байдаг.Очиж үзээгүй газар гэвэл Баянөлгий,Увс аймгууд байна.Бусад аймгуудад судалгаа хийсэн ялангуяа Дорнод,Говь,Төвийн бүсүүдээр олон жил судалгаа хийсэн.Баянөлгий,Увс аймгуудаар явж судалгаа хийх цаг хугацаа ажлын боломж таарахгүй байна л даа. Амьтан судлаач нар дотроо судлах зүйлээрээ хуваагддаг байх л даа? Та ямар төхлийн амьтан судладаг вэ? Бүх амьтдыг нэг мөрчлөн судлана гэж байхгүй учраас судлаачид дотроо хуваагддаг.Өөрөөр хэлбэл нэг хүн бүх амьтдыг судлана гэдэг хязгаарлагдмал ойлголт л доо.Шавьж,загас,хөхтөн,шувуу г.м судлах зүйлээрээ хуваагддаг.Миний хувьд шавьж ерөөсөө мэдэхгүй.Жнь:Монголд 10,000 гаруй шавьж байдаг.Тэр бүхнийг таньж тодорхойлно гэдэг цаг хугацаа их шаардна хэцүү л дээ.Би шувуу судладаг.Монголд 480-д төрлийн шувуу байдаг.Түүнээс 50 гаруй зүйлийн шувууг одоо болтол харж чадаагүй л байна.Элбэг таараад байдаггүй шувуу гэж байна л даа.Хүний нас гэдэг их богинохон судлах зүйл их байна. Амьтан судлалд ямар судалгааны арга хэрэглэдэг бол? Судлаач нарын судлах арга нь өөр өөр маш олон янз байдаг. Жн:загасыг судлахад агаарт нисч байгаа шувуудтай харьцуулбал 2 өөр орчинд амьдардаг хөдөлгөөнь нь өөр учраас амьтан болгонд тохирсон судалгааны арга хэргэлнэ..Би бол голийн эрэг дээр зогсоод хичнээн загас байгааг мэдэж чадахгүй.Шувууг бол хараад судлах бололцоотой.Гэхдээ ой дотор байгаа шувуу тийм амар харагддаггүй.Дугараад л байдаг ямар шувуу хаана байгаа нь мэдэгддэггүй.Зарим амьтад бол шөнийн амьдралтай шөнө л гарч ирдэг тэр үед яааж судлах вэ гэдэг тухайн судлаачаас л шалтгаална. Бид үг хэлээрээ ярилцдаг ярианы хэлнээс гадна биеийн хэл гэж байдаг.Тэгвэл амьтны хэл ямар байдаг вэ? Үүнийг судладаг амьтан судлалын ШУ-г амьтны зан төрх гэдэг юм.Хүмүүс бид маш олон зүйлийг үг хэлээрээ биш үйл хөдлөлөөрөө илэрхийлдэг шүү дээ.Хүн дуртай байна уу дургүй байна уу гэдгийг нүд,хөмсгийг нь хархад л мэдэгднэ.Түүн шиг амьтад хоорондоо дуу хоолойгоороо холбогдно.Дугардаггүй шувуу гэж ховор дуугаараа бие биедээ мэдээлэл дамжуулдаг.Энэ бол нотлогдчихсон зүйл.Судлаачид бид тэр дуу чимээгээр нь шувуудыг таньдаг.Мөн дуунаас гадна үйл хөдлөл үнэрээрээ харилцдаг.Зарим махчин амьтад өөрийн эзэмшил газар гэдгээ шээсээрээ тэмдгэлдэг.Өөр амьтад ирээд тэр газрыг нь эзэнтэй юм байна гэдгийг мэддэг байх жишээтэй.Бидний мэдэж чадахгүй зүйлээр хоорондоо мэдээлэл дамжуулдаг. Судалгааны хүрээнд шувууны бусад амьтдаас ялгарах онцлог юу вэ? Юун түрүүнд нисдэг амьтан.Хуурай газарт ч,агаарт ч,усанд ч амьдарч чаддаг гайхалтай амьтан.Мөн нисэх чадвартай учраас зовох юмгүй асар уудам газрыг туулах чадвартай.Тэр үүднээс судлахад сонирхолтой.Нисээд явчихдаг тогтворгүй учраас судлахад ур чадвар шаардагадна.Сонин содон зүйл гэвэл 2015 онд монгол улсад бүртгэгдээгүй нэгэн шинэ шувууг олж харсан.Өөр оронд бүртгэгдсэн ч манай оронд бүртгэгдээгүй байсан.Намнаахай гээд жижиг шувуу байдаг.Анх удаагаа харагдсан ирэх жил харагдах үгүйг мэдэхгүй байна. Монгол орны амьтад тэр дундаа шувуу бусад орны шувуудаас юугараа ялгаатай байдаг вэ? Орчны нөлөөллөөсөө хамаараад өөр байдаг байх. Ажлын болоод хувийн шугамаар Хятад,Солонгос,Япон,Орос гээд хөрш зэргэлдээ орнуудруу явж байсан.Манай улс хүн ам сийрэг,газар нутаг өргөн уудам учраас амьтдын амьдрах орчин хүний нөлөөнд бага өртдөг.Манай орны ихэнх амьтад унаган байгалдаа амьдарч байна.Гэтэл эдгээр улсууд хүн ам ихтэй,хот төлөвлөлт өндөр түвшинд байдаг учраас түүнийгээ дагаад зэрлэг ан амьтдын амьдрах орчин хомс,доройтсон байдаг юм билээ.Манай орны шувууд байгалынхаа гол нуурт өсөж үржиж байна.Гэтэл өөр улсуудад шувууд нь хүний гарт орчихсон байдаг.Ер нь бол их хүнд нөхцөлд өвөлжинө идэш тэжээл олдохгүй нуур цөөрөм нь тариалангын талбай болчихсон эсвэл зам тавьчихсан хэцүү нөхцөлд байдаг. Таны судалгааны явцад хамгийн их судалгаа шаардсан олж мэдхэд бэрхшээлтэй,удаан судлагдсан ямар шувуу байсан бэ? Аргыг нь олох юм бол бүх л зүйлийг судалж болно л доо.Ховор тоо толгой нь цөөрчихсөн шувуу судлана гэдэг хэцүү.Тухайн амьтдын хэвийн амьдралыг алдагдуулахгүй судалгаа хийх нь чухал юм.Ялангуяа шувуудын хамгийн эмзэг үе бол үржлийн үед нь байдаг.Иймээс үүрээ засах,өндгөө гаргах үед нь болгоомжтой байх хэрэгтэй.Удаан хугацааны судалгаа шаардсан нь Цэн тогорууны судалгаа байсан.Цэн тогорууны үржлийг судалдаг байлаа.Өглөө ургахын улаан нартай зэрэгцээд нар жаргатал 2-3 сараар зогсолтгүй ажигладаг байсан.Нилээн хүч хөдөлмөр шаардсан судалгаа болсон.Ер нь нар мандахаас жаргах хүртэл нэг цэгт суугаад ажигладаг ажил ховор шүү дээ.Мөн оюутан байхдаа шонхорын идэш тэжээлийг 6 жил зарцуулж багагүй цаг хугацаа зарцуулсан.Шонхор шувуу юугаар хооллодог болохыг судалсан юм л даа. Энэ олон жил судалгаа хийхдээ шантарч байсан үе байсан уу? Мөн мэргэжлээрээ бахархаж байсан үеээ хуваалцаач? Хээр хөдөөгөөр явж судалгаа хийх нь миний хувьд сонирхолтой байдаг.Яг үнэндээ ядрах үе гарах нь гарна л даа гэхдээ дуртай болохоор шантарч байсан үе байгаагүй ээ.Нэг ч удаа буруу мэргэжил сонгочихлоо гэж бодож байгаагүй.Сайхан зүйл л мэдрэдэг.Шантрана гэдэг нь мэрэгжлээ зөв сонгоогүйтэй холбоотой болов уу гэж боддог.Бахархаж байсан үе бол байна.Мэргэжлийнхээ хүрээний бусад судлаачидтай уулзахаар ижил сонирхолтой учраас сайхан байдаг.Миний мэргэжил нэгт нөхдүүд зөв бодолтой амьнаа хайрлъя гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг.Тэдэнтэйгээ нэг чигт хараад явхад их сайхан байдаг.Нөгөөтэйгөөр монгол орныхоо ховор ан амьтдыг байгальдаа үр төлөө дагуулаад явж байхыг харах сайхан.Тэр тусмаа өөрийнхөө урд өмнө нь хараагүй байсан амьтдыг харах шиг сайхан зүйл байдаггүй. Ерөнхийдөө МУ-ын хэмжээнд амьтан судлалын ШУ-ны байр суурь ямар төвшинд байдаг вэ? Мөн шувуу хамгаалах бодлогын тухайд Бусад улс орнуудтай харьцуулж хэлнэ л дээ.Амьтан судлалын ШУ өндөр хөгжсөн Англи,Кергизтантай харьцуулхад манай амьтан судлаачид цөөхөн.Жнь:Ангилийн ард иргэд энэ тал дээр идэвхтэй оролцдог.Манайд бол эсрэгээрээ олон хүн оролцох тусмаа л хөгжнө шүү дээ.Ан амьтнаа хэрхэн хамгаалах вэ гэсэн МУ-ын хууль тогтоомжууд байдаг.Байгаль хамгаалах хууль,амьтны тухай хууль гэж байдаг.Монгол орныхоо шувууг хамгаалах чиглэлээр мөн ажилладаг.Наад зах нь нэн ховор шувуудыг улаан номонд оруулж агнахыг зогсоож,амьдардаг орчныг нь тусгай хамгаалалтанд авах г.м маш олон ажлуудыг хийдэг.Жн:Хотон шувуу манай оронд 50 хүрэхгүй байдаг.Тиймээс агнахыг хориглон улаан номонд оруулсан байдаг. Баярлалаа
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 8 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдДайснаа ч ээж шигээ хайрлаЦагаахан цаасан дээр ертөнцийн хамгийн сайхан зургийг зурахуй Мэргэжлээ хобби болгон амьдралаа бүтээсэн нь Зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж чадвал Хайрын өлсгөлөн Хорвоо хэнийг шагнахаа аргагүй л мэддэг нүдтэй гэмээр амьд оршихуй юм Чимээгүй сүндэрлэсээр Жирийн малчны хотноос малчныг хайрлах сэтгэлтэй болсон Оройгүй сүм номын тухай Үсээ задлавал нөхөр уурлана Найзууд |