Bold11Baaska | |
Чимээгүй сүндэрлэсээр
19:01
,
2016-04-24
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Үндэс угсаа,хэл соёлоосоо үл хамааран хүмүүн бид аз жаргалтай амьдрахыг эрмэлздэг. Тэрхүү аз жаргалтай амьдрахын үндэс нь мэдлэг боловсрол,хань ижил,эд хөрөнгө гээд хүн бүхэн өөр өөрийхөөрөө тодорхойлтыг хэлэх байх. Энэ бүхнийг хүч хөдөлмөр,эзэмшсэн боловсролоороо олж авахыг хичээгч нэгэн байхад бурханд сүсэглэн залбирч, илбийн мэт гайхамшиг гарч ирнэ гэж итгэх нэгэн ч бас байна. Манайд гандан хийдэд залбирал,мөргөл үйлдэж үзээгүй хүн бараг байхгүй гээд хэлчихэд хилсдэхгүй. Тэгвэл бурхан гэж байдаг юм болов уу? Өнөөдрийг хүртэл бурхан байдгыг хэн ч нотлоогүй. Тэгэхээр энэхүү асуултын хариултыг сүсэгтэн олны итгэлд даатган орхиё. Шашин шүтэх нь хүний үндсэн эрх(үндсэн хуулийн 16.15) учраас энэ эрхэнд халдах эрх хэмбугайд ч байхгүй. Гэвч өөрийнхөө үг хэл,үйл хөдлөлд итгэдэг хүн бурханыг тахин шүтэх нь юу л бол. Бидний монголчууд ингэтлээ өөртөө итгэлгүй болчихсон юм уу? С.Зориг Би монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж хэлсэн байдаг. Бид хийсвэр ертөнц мухар сүсэгт автчихаад байгаа юм биш биз дээ? 1970-1980 онд социологийн эрхийн хүрээлэнгээс хийсэн судалгаанд оролцогчдын 80-83% нь огт сүсэг бишрэлгүй,шашин сүм хийдтэй огт холбоогүй гэж хариулж байжээ. Харин 2010 оны судалгаагаар 1,170,286 хүн шашин шүтдэг гэж хариулсан байна. Ийнхүү сүсэгтэн олны хэрэгцээгээр сүм хийдүүд сүндэрлэн боссоор өнөөдөр УБ хотын 9 дүүргийн хэмжээнд 372-т хүрсэн байна. Жнь:Нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүрэгт 19 буддын хийд,65 христийн сүм,4 бөө мөргөл,2 католик сүм байна. Энэ үзүүлэлт нэг дүүрэгт бус хотын 6 дүүрэгт байвал зохистой байх юм.Хамгийн багадаа Багануур дүүрэгт буддын 3 хийд,христын 8 сүм байна. Дурьдахгүй өнгөрч болохгүй сэтгэл эмзэглүүлмээр үзүүлэлт бол 372 сүм хийдийн 228 нь христын сүм байгаа юм. Харийн шашны сүм олноороо баригдахыг зөвшөөрсөн хэрнээ газар олдохгүй үерийн аманд гэрээ барьж толгой хорогдож байгаа айлыг нүү гэж шаардах юм.Өөр нэгэн асуудал бол намар болохоор хонон өнжин оочирлодог эцэг эхчүүдийн дүр зураг тэд хүүхдээ үнэтэй ч хамаагүй цэцэрлэгт бүртгүүлэхийг хүсдэг. Харин том сүрлэг христын сүмүүд эзгүйрэн харагдах бөгөөд нэг ч удаа онгойж байгаагүй сүмүүд ч цөөнгүй монголчууд есүсийн хүмүүсээс зугтах шахам л өнгөрдөг шүү дээ. Бодит байдал ийм л байна. Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэдэг үгийг санах ёстой. Шашны байгууллага бол татвар төлдөггүй. Иймээс хүссэнээрээ сүм барьж болно гэж боддог бололтой. Буддын шашны хийдүүдээ хориглож чаддаггүй юм гэхэд гадны есүс христын олон сүмүүдийн тоог хасах хэрэгтэй. Хумсалсаар хумсалсаар хулгайч болдог гэдэг. Бидний газраас сүм барих нэрийдлээр хумсалсаар байгааг анзаарахгүйдээ ч юм уу анхаарсан ч газрын алба ажлаа мэдэхгүй болчихсон юм уу? Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдДайснаа ч ээж шигээ хайрлаЦагаахан цаасан дээр ертөнцийн хамгийн сайхан зургийг зурахуй Мэргэжлээ хобби болгон амьдралаа бүтээсэн нь Зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж чадвал Хайрын өлсгөлөн Хорвоо хэнийг шагнахаа аргагүй л мэддэг нүдтэй гэмээр амьд оршихуй юм Чимээгүй сүндэрлэсээр Жирийн малчны хотноос малчныг хайрлах сэтгэлтэй болсон Оройгүй сүм номын тухай Үсээ задлавал нөхөр уурлана Найзууд |