Bold11Baaska

Хайрын өлсгөлөн

      Хүн болж төрөөд өлсөж үзээгүй хүн ховор биз ээ. Эдийн засаг, эд материал, мэдлэг боловсрол гээд олон төрлийн өлсгөлөнг бид нэрлэж болно. Энэ нь бидний нүдэнд харагдах учир нөхөж болох дутуу зүйлс. Бурхан багшийн сургаальд хүмүүн гадаад байдлаасаа аз жаргалыг олохоосоо илүүтэй дотоод мөн чанартаа амар амгаланг олвол чухам аз жаргалд хүрнэ хэмээн айлддаг. Одоогийн бидний амьдарч байгаа нийгэм материаллаг зүйлсийг илүүд үзэж хайр энэрэл, хүн байхыг орхигдуулжээ. Хүн болох багаасаа гэдэг ардын үг бий. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхдөө ангийнхантайгаа эвсэг байж, бусдыг хүндэтгэж хайрлахыг зөвлөдөггүй. Зөвхөн онц сур, хичээлээ сайн хийгээрэй гэж захидаг. Ингэснээр хүүхэд онц сурах л чухал юм байна гэсэн бодлоор дүнгийн төлөө амбиц хөөж эхлэдэг. Ажил дээр гараад  эрх мэдэл албан тушаалын төлөө тэмцэгч хүйтэн сэтгэлтэй нэгнийг бэлтгээд байгаа юм биш биз. Эцсийн дүндээ тэд хичээл хийдэг робот бус хүн болох учиртай.

Apple компаныг үүсгэн байгуулагч Стив Жобс хүүхдүүддээ үлдээсэн сүүлчийн захидалдаа Хөрөнгө мөнгө, баялаг бол хүний амьдралын зөвхөн нэг хэсэг. Түүнд л миний амьдрал дасаж хэвшсэн. Яг энэ мөчид эдгэрэшгүй өвчтэй гэдгээ мэдэн орон дээр хэвтэхдээ эд баялаг хөрөнгөөрөө бахархаж байсан маань ямар ч үнэ цэнэгүй, утгагүй байсныг ойлгож байна. Хүмүүс бид эд баялгаас илүү чухал зүйлсэд анхаарал тавих ёстой. Магадгүй багдаа мөрөөдөж байсан зүйлсэд, хайр дурлалд, урлагт...Бурхан бидэнд эд хөрөнгөнд төөрөгдөх сэтгэл зүрхийг биш, бүх хүний зүрхэнд орших хайрыг мэдрүүлэх тийм мэдрэмж хайрласан. Амьдралд бий болгосон эд хөрөнгийг би өөртөйгөө цуг авч явж чадахгүй. Зөвхөн хайртай хүмүүсээс минь надад үлдээсэн тэр үнэлэшгүй сайхан дурсамжуудыг л авч явж чадна. Зөвхөн хайр халамжууд л чамайг дагаж явдаг. Мөн чамд үргэлж хань болж явах замыг чинь гэрэлтүүлнэ. Хайр бол мянган бээрийг туулна. Материаллаг зүйлс олдож болно. Гэвч нэг зүйлийг алдсан хойноо дахиж хэзээ чолж авч чадахгүй энэ бол Амьдрал юм. Гэр бүлээ хайрла, эхнэр хүүхдээ хайрла, найз нөхдөө хайрлаарай. Биеэ бодож бусдыг хүндэлж, хайрлаж яваарайгэсэн байдаг.

Техник технологи хөгжсөн өнөө үед хүн бүр гар утас, компьютэрийн урд суусаар гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мартаж байна. Бидэнд харагдахгүй ч хамгийн их дутагдаж байгаа өлсгөлөн бол хайрын өлсгөлөн болжээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан сүүлийн 4 жилийн судлагаагаар гэр бүл цуцлалт жил ирэх тусам нэмэгдэж, насны хувьд залуужиж байна гэсэн дүгнэлт гаргажээ. Насан туршид үргэлжлэх бат бөх харилцаанд хүрэхийг хичээж, гэрлэсэн олон хүмүүс гол төлөв сэтгэл хөдлөлд автан шийдвэр гаргадаг байна. Угна монголчуудыг зөв тийш нь залаад явчихвал потенциаль сайтай ард түмэн юмсан. Хүнийг хайрлах ухаанаар л дутмаг байна уу даа.  Энгийн жишээ дурьдъя: Залуучуудын сонсож байгаа дуунуудын 70-80 хувь нь бүтэлгүй хайрын дуунууд  байдаг. Үерхэл нөхөрлөл нь үнэгүйтэж салж нийлэх нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Хүнийг хайрлахаас илүүтэй өөрийгөө хайрлахыг илүүд үздэг болсон. Бид хайрын өлсгөлөнд удаан амьдарвал мөнгөний машин, ажлын робот болж хувирна. Манай улсад 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж 40,500, өрх толгойлсон аав 8000 орчим байгаа нь эрх зүйн зохицуулалт шаардлагтай байхаас гадна мөн тооны хүмүүс хайрын өлсгөлөнд байгааг харуулж байна. Уран бүтээлч хүн өлсгөлөн байвал эрэл хайгуул хийж сайн уран бүтээл хийх нөхцөл бүрднэ. Харин хүн төрөлхтөн хайрын өлсгөлөнд орвол харгис, хатуу болно. Хайр дутагдвал гэр бүл сална, Хүнлэг чанар дутагдвал шудрага бус нийгэм тогтно. Тиймээс маргаашийн  сайн сайханы төлөө өнөөдөр гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, газар шороо бүгдийг хайрлая. Гудамжаар хөмсөг зангидан өнгөрөх бус инээмсэглэн алхах бидний ирээдүй өнөөдрөөс эхэлнэ. 


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Дайснаа ч ээж шигээ хайрла
Цагаахан цаасан дээр ертөнцийн хамгийн сайхан зургийг зурахуй
Мэргэжлээ хобби болгон амьдралаа бүтээсэн нь
Зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж чадвал
Хайрын өлсгөлөн
Хорвоо хэнийг шагнахаа аргагүй л мэддэг нүдтэй гэмээр амьд оршихуй юм
Чимээгүй сүндэрлэсээр
Жирийн малчны хотноос малчныг хайрлах сэтгэлтэй болсон
Оройгүй сүм номын тухай
Үсээ задлавал нөхөр уурлана

Найзууд




:-)
 
xaax